ОРОН СУУЦ СОНГОХ

Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж буй олон жилийн туршлагатай, барилгын тэргүүлэх компаниудын төсөлтэй танилцаж орон сууцаа сонгох боломжтой

ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

Та хүссэн орон сууцаа худалдан авахад санхүүжилт шаардлагатай бол манай орон сууцны зээлийн бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцаж зээлийн хүсэлтээ илгээх боломжтой

ОРОН СУУЦ ХҮЛЭЭЖ АВАХ

Бидний хамтын ажиллагааны үр дүнд та ЭХ ОРОНДОО өөрийн орон сууцаа худалдан авч түлхүүрээ гардан авах боломжтой

1Home гэж юу вэ?

Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдийг орон сууцжуулах зорилгын хүрээнд орон сууц  худалдан авагч, барилгын компани, мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч талуудыг холбосон цогц платформ юм. Бид танд анх удаа цахим хуудсаар дамжуулан амьдарч буй газраасаа эх орондоо, өөрийн нэр дээр орон сууц худалдан авах боломжийг олгож байна.

ОНЦЛОГ

  1. Манай 1home.mn цахим хуудаст нэгдсэн Монгол улсад чанар стандартаар тэргүүлэгч барилгын компаниудын орон сууцны мэдээлэл багтсан болно.
  2. Та манай цахим хуудсаас орон сууцыг өөрийн биеэр үзэж буй мэт бодитоор 360 виртуал орчинд зочлон сонголт хийх боломжтой.
  3. Бид танд орон сууц худалдан авах 3 төрлийн боломжийг танилцуулж байна.
  • Орон сууцаа 100% бэлэн төлөлтөөр худалдах авах
  • Ашиглалтад орсон орон сууцнаас сонголт хийсэн тохиолдолд Sendly цахим хуудаст орон сууцны зээлийн хүсэлт илгээн зээлээр худалдан авах
  • Барилгын компанийн барьж буй орон сууцнаас сонголт хийн орон сууц захиалгын гэрээгээр ашиглалтад орох хүртэл төлөлт хийн худалдан авах
  1. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт олон жилийн туршлагатай мэргэшсэн агентууд таны хүсэж буй орон сууцаа сонгоход, худалдан авахад тань мэргэжлийн өндөр түвшинд зөвлөн үйлчлэх болно.
  2. Таны сонгон худалдан авсан орон сууцны гэрчилгээ өөрийн тань нэр дээр гарах болно.